2020-12-09 13:211min00

Австрали Улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

3ffdc2ec-2d04-4eeb-b7d1-e2f9cd7116be

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард 3 удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргасан. Ингэхдээ 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжид хамруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн.

Австралиас 11 дүгээр сард Токио, Сөүлээр дамжин нисэхээр 84 иргэний нэрс баталгаажин Австралиас Токио, Сөүл хүртэлх тийзүүдээ авсан байсан. Тус ЭСЯ 12 дугаар сард Токио, Сөүлийн 2 нислэгт дээрх 84 хүнээ багтаан нисгэхээр УОКтой ярьж байна.

Дээрх хотуудаас эх орондоо буцах иргэд олон буй тул транзит байдлаар хичнээн иргэн авахыг бидэнд хараахан мэдэгдээгүй. Австралиас аль болох олон хүнийг нисгэх квот авахаар ажиллаж байна.

Австрали дахь Монгол Улсын ЭСЯ