2020-12-05 12:251min00

Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байхыг анхаарууллаа

129814330_1675149812658651_5948015083381660000_o

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийн 14 хоногийн гэрийн ажиглалтад аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ Цагдаагийн газар, тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна.

Гэрийн ажиглалтанд байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа бөгөөд энэ нь коронавирусын сэжигтэй болон халдвартай тохиолдол биш юм.

Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.

Мэргэжлийн хяналтын газар