ХӨСҮТ-ийн 13 ажилтан коронавирусийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байна

2020-12-04 13:461min0
koko

Арванхоёрдугаар сарын 3-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 19,680 хүнд шинжилгээ хийснээс 600 нь хавьтлуудын шинжилгээ байна. Ингээд 12 хүнээс коронавирус илэрлээ.

Үүнээс Улаанбаатар хотод шинээр илэрсэн коронавируст халдварын долоон тохиолдол илэрч, хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Ингэснээр ХӨСҮТ-ийн 13 ажилтан коронавирусийн халдвар аваад байна. Одоогоор бүх хүмүүсийн биеийн байдал сайжирч байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй