Москва хот хэдийгээр ковид-19 цар тахлын халдварын тархалт өндөр хувьтай байгаа ч зул сарын баяр болон шинэ жилийн баяртаа бэлтгэж эхэлжээ. Нийслэл хотын төв гудамжууд гэрэл чимэглэлээ асааж, зул сарын баярын үзэсгэлэн худалдаа нээжээ.
11-р сар гарснаас хойш нийслэл Москва хотод цар тахлын дэгдэлтийг хязгаарлахын тулд ресторан, бар, шөнийн клубуудын үйл ажиллагаа явуулах цагийг богиносгох, их сургуулиудын хичээлийг цахимаар явуулах, кино театруудын үзэгчдийн тоог хязгаарлах, бүх нийтийг хамарсан урлаг соёлын үйл ажиллагааг зогсоох зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Москвад энэ хязгаарлалт ирэх оны 1-р сарын 15-н хүртэл үргэлжлэх юм байна.