Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүс бие махбод нь цагаасаа эрт хөгшрөх магадлалтай болохыг Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова мэдэгдлээ.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс ч энэ нь хамаардаг болохыг эмч нарын судалгааны үр дүн баталж байна. Эмч нар коронавирусийн халдвараар хөнгөн, дунд зэрэг өвчилсөн өвчтөнүүдтэй ажиллажээ. Ингээд “Бага хэмжээгээр өвчилсөн хүмүүст ч 70%-д нь зарим дотоод эрхтнийг эмгэг ажиглагдсан. Хамгийн гол эмгэг нь зүрхний биш, өөхний гапеток бөгөөд элэг, нойр булчирхайн эдүүд өвчилдөг. Ихэвчлэн 60 настай хүмүүст ийм онош илэрсэн бол ковидын дараах бүлэгт 40 наснаас энэ нь илэрч байсан” хэмээн Баранова хэлсэн аж.
Коронавирус нөөцийг нь шавхаж, хөгшрөлтийг нэмэгдүүлж байлаа хэмээн тэрбээр хэлжээ. Профессор халдварын бүх үр дагаврыг судлахын тулд нэмэлт судалгаа явуулах эхэрэгтэй гэжээ.
Орчуулсэн Э.Март : iz.ru