29 удаа автомашин хулгайлсан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

2017-06-13 11:271min0
aвтомашин

Хан-Уул дүүргийн прокурорын газар  нийт 29 удаагийн үйлдлээр  автомашин хулгайлсан этгээдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт холбогдсон  Ц нь өнгөрсөн оны тавдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 28-н хүртэл Нийслэлийн зургаан дүүрэг болон  Говьсүмбэр аймгаас хулгай хийж иргэдэд онц их хэмжээний буюу 56 сая 580 мянга 300 төгрөгийн хохирол учруулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй