Вашингтон дахь нэгэн хувийн дунд сургуулийн захирал Диана Смит сурагчдаа зуны амралтын турш ухаалаг утаснаас татгалзвал 100 ам.доллар өгнө гэж амлажээ. Эхний ээлжинд зуны турш, долоо хоног бүрийн мягмар гарагийг утас, бусад цахилгаан хэрэгсэлгүй өнгөрөөхийг санал болгосон байна.
Эцэг эхчүүд ч захирлын санаачилгыг бүрэн дэмжжээ. Есөн жилийн турш сургууль удирдаж буй Смит нь өсвөр насныхныг гар утасны хэрэглээнээс болж нойроо дутуу авч, байдал жил ирэх тусам хурцдаж буйг тэмдэглэжээ. Тэрбээр өөрийнхөө халааснаас энэхүү мөнгийг гаргах юм байна.