Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лаборторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 11,929 хүнд шинжилгээ хийснээс 22 хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 318 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 760 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол илэрлээ.
– Зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол илэрлээ. Энэ нь ТИР машины жолоочид. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна.
–Сэлэнгэ аймгийн голомтод 10 шинэ тохиолдол илэрлээ
-Дархан –Уул аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ
Дорноговь аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ. Энэ нь айраг сумын төмөр замын ойрын хавьтал байсан байна.
24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 70 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 167 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 35 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 22 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт 3 тохиолдол байна.
Улаанбаатар хотын голомтод гурван тохиолдлуудыг задалбал:
Улаанбаатар хотод таван тохиодол шинээр бүртгэгдсэн. Тэдний нэг нь халдварын ойрын тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан хүнээс, хоёр нь ажиглан тусгаалах байранд байсан, хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал мөн тусгаарлалтад байсан хүмүүс байна.
Ингээд Монгол Улсын батлагдсан тохиолдол 760 болсноос 347 эдгэрсэн, ХӨСҮТ-254, Цэргийн төв эмнэлэгт-152 хүн эмчлэгдэж байна. Нийт 406 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд найм хүндэвтэр 73 хөнгөн 323 хүн эмчлэгдэж байна.
Л.Баяр