“Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа хамгийн их унажээ

2020-11-26 11:141min0
101686305_257253882031552_8429691726581079678_n

Монголын Хөрөнгийн биржид арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 29,878,142.76 төгрөгийн үнийн дүн бүхий 164.927 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр “Оллоо” (OLL+8.75%) болон “Мерекс” ХК (MRX+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нэхээсгүй эдлэл” (NXE-7.89%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID-6.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 5851 нэгж эрхийг нийт 625.922 төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 17584.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,591,744,349,641.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй