“Өнөр бүл хүүхдийн төв’-ийн хамт олон болон хүүхдүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цар тахалтай тэмцэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад халуун аарц, чацаргана, халуун дулаан сэтгэлийн үг хайрласан захидлуудыг бичиж илгээсэн байна. Тухайлбал, “Энэ аймшигт өвчин удахгүй дуусаж та бүхнийг хайртай хүмүүстэйгээ цагийг аз жаргалтай өнгөрөөнө гэдэгт итгэж байна. Та бүхэн биеэ сайн бодоорой” зэргээр хүүхдүүд сэтгэгдлээ бичсэн олон захидал илгээжээ.
Коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед эх орон, хүн ардынхаа төлөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Онцгой байдлын албаны нийт удирдлага, ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.