Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт урт хугацаатай хөнгөлөлтэй зээл авахаар 1579 төсөл, 239 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн аж. Тус газраас жижиг, дунд бизнес эрхлэгчидэд 18 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор төлөвлөж буй юм.
Дээрх төслийг сонгон шалгаруулах явц дөрвөн үе шаттай явагдсан бөгөөд сонгон шалгаруулалтад ирсэн 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн байна. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийснээр 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн. Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал энэ баасанг гаригт хуралдах бөгөөд цахимаар шууд дамжуулна гэлээ.
Хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулснаар санхүүжилт нь олгох боломжтой аж.