Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Энэ үеэр тэрбээр коронавирусийн халдварын нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг, таван аймагт гарсан халдварыг сум тус бүрээр нь танилцууллаа.
Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүдэд тархаж цаашлаад бариа засал хийлгэсэн, нэг орцны оршин суугчид, караокед орсон, төрсөн өдөрт оролцсон хүмүүст өвчлөл бүртгэгдэж байгааг онцлон хэлсэн юм.
Улаанбаатарт 60 тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнд:
Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол
Баянгол дүүрэгт 14 тохиолдол
Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол
Сонгино хайрхан дүүрэгт 9 тохиолдол
Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол
Багануур дүүрэгт 1
Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Орон нутаг:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 141 тохиолдол
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 тохиолдол
Дархан-Уул аймгийн Дархан суманд 18 тохиолдол
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2 тохиолдол
Орхон аймгийн Баян-Өндөр суманд 17 тохиолдол
Дорноговь аймгийн Айраг суманд 4 тохиолдол
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 14 тохиолдол
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 3 тохиолдол бүртгэгдээд байна.
Л.Баяр