2020-11-25 09:231min00

Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх бодлогоын бичиг баримтыг өргөн барилаа

126959452_2488419761459260_3405100207064602916_n_20201124062543

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа.

Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогоын бичиг баримтыг өргөн барьж байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд ирэх оны төсвийг өргөн барив.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй