Баянхонгор аймагт өчигдөр нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сул эерэг гарч, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр гарах юм.
Дээрх шинжилгээг үндэслэн өчигдөр орой тус аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоожээ. Тодруулбал, өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд
-Эрчим хүчний,
-Ус хангамжийн,
-Эрүүл мэндийн,
-Банкы төлбөр тооцооны,
-Хэвлэл мэдээлэл,
-Харилцаа холбоо,
-Шуудангийн,
-Тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын,
-Шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгожээ.
Л.Баяр