Британийн цагдаагийн газар энэ сарын 3-нд Лондонд халдлага үйлдсэн алан хядагчдын амиа золиослогчдын хуурамч бүсийг үзүүлжээ. Халдлага үйлдсэн гурван этгээд усны хуванцар савыг арьсан бүсэнд хийн бэхэлж, наадаг туузаар ороосон байв. Үүнийг хүмүүсийг айлгах зориулалтаар хийсэн аж.
“Ийм бүсийг шөнө харсан ямар ч хүн жинхэнэ байна гэж бодно. Алан хядагчид юуны учир ийм бүс зүүснийг хэлэхэд хэцүү байна. Магадгүй тэд өөрсдийгөө буудуулахаас хамгаалж ийм бүс зүүсэн байж мэднэ” хэмээн Британийн цагдаагийн сайтад Хейдон мэдээлжээ.