2020-11-21 18:151min00

Шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай

new_572db59905cbec11151c175a445f6d7c7b4d0a60-1

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжиж, зөв хооллох хэрэгтэй. Ингэхдээ шингэний хэрэглээгээ ихэсгэж өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус ууж нимбэг, зөгийн бал, чацаргана, аньс, нэрс зэргээр баяжуулж болно.

Түүнчлэн чихрийн агууламж ихтэй зүйлс, даршилсан халуун ногоотой бүтээгдэхүүнээс татгалзах. Транс тосноос татгалзаж, ургамлын тос, оливын тос хэрэглээрэй.

Сонгино, саримс, хөмүүл зэрэгтэй мах, махан бүтээгдэхүүнийг чанаж, шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай. Бүхэл үрийн гурил нь дархлааг дэмжихэд тустай тул түлхүү хэрэглэхийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.

 

Л.Баяр