УОК-ын шуурхай ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон Засгийн газрын Хэвлэлийн албан дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтал, дам хавьтлуудыг бүрэн зураглаж чадсан. Тиймээс ажиллахыг зөвшөөрсөн 13 байгууллагын албан хаагч, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс нийтийн тээвэр энгийн горимоор үйлчилнэ. Мөн энэ хоёр шаардлагаар хөдөлгөөнд оролцох хүмүүс хувийн автомашинаараа зорчиж болно. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж ойлгож болохгүй. Зөвхөн ажиллах шаардлагатай салбарын ажилтан, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүмүүс нийтийн тээвэр, хувийн авто машинаараа хөдөлгөөнд оролцож болно.
Мөн УОК арванхоёрдугаар сарын 1-нээс хойш яах вэ гэдэг 2-3 төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжих, цар тахал энэ төвшиндөө байвал дасан зохицон амьдрах энгийн горимтой, нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдэг төлөвлөгөөг ярилцсан байна.
Л.Баяр