БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутгийн хойд хэсэгт орших Эрээн хотын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр 7-9 дүгээр сард хамгийн их буюу өдөрт 10 мянга гаруй хүн зорчдог байна. Харин өвөл 7-8 мянга орчим хүн орж, гардаг аж.
Хилээр нэвтэрч буй хүмүүсийн 90 хувь нь монголчууд бол үлдсэн нь Орос, Хятад болон бусад орны иргэд байдаг юм байна.
Тус хотын хилээр давуулахыг хориглосон мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг Монгол иргэд авч гарахыг завдах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ.