2020-11-19 14:001min00

Орхон аймагт батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь сургуулийн сурагч байжээ

erdeneteee

Монгол Улс дотоодод коронавирусийн халдварын 72 тохиолдол илэрч үүнээс Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан 13 хүний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж амьдардаг ба эдгээрээс дөрөв  нь 6-12 насны хүүхэд, 9 том хүн байна. Энэ хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Одоогоор тус хүүхдүүдийн анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна.

Орхон аймгийн хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулахаар боллоо.

Тус цэгүүд:

1. 25 дугаар цэцэрлэг

2. Вокзал

3. VI бага сургууль

4. Нэгдүгээр микр

5. 18 дугаар сургууль

6. 14 дүгээр сургууль

7. IV дүгээр сургууль

8. 5 дугаар сургууль

9. III дугаар сургууль

10. 15 дугаар сургууль

11. 17 дугаар сургууль

12. 7 дугаар сургууль

13. 20 дугаар сургууль

14. Нэгдүгээр сургуульд байрлана.

Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна гэж  Erdenetnews.mn сайтад мэдээлэл гарчээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй