Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл цахимаар хийлээ. Мэдээлэлд замын хөдөлгөөний нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн зохицуулалтын талаар мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 07:00-10:00, 17:00-20:00 цагт зөвхөн захирамжаар зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилтан, албан хаагчид ажил руугаа ирэх, буцах хөдөлгөөн хийж байна.
Энэ хүрээнд өглөөний 10:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл хот доторх тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Зөвхөн шуурхай алба, эмнэлэг, онцгой байдлын албаны тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Харин энэ хугацаанд иргэд хөдөлгөөнд оролцох хориотойг дахин сануулъя. Мөн зуслан явах нь хориотой гэдгийг дахин санууллаа.
Борлуулалтын тээврийн хэрэгслүүд шөнө зорчиж байна. Иргэд та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд бүх нийтээр дагаж мөрдөж буй дүрмээ баримтлаарай” гэв.
ШУУД ҮЗЭХ: