Орхон аймагт батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь сургуулийн сурагч байжээ

Монгол Улс дотоодод коронавирусийн халдварын 72 тохиолдол илэрч үүнээс Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан 13 хүний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж амьдардаг ба эдгээрээс дөрөв нь 6-12 насны хүүхэд, 9 том хүн байна. Энэ хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Одоогоор тус хүүхдүүдийн анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна.
Орхон аймгийн хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулахаар боллоо.
Тус цэгүүд:
1. 25 дугаар цэцэрлэг
2. Вокзал
3. VI бага сургууль
4. Нэгдүгээр микр
5. 18 дугаар сургууль
6. 14 дүгээр сургууль
7. IV дүгээр сургууль
8. 5 дугаар сургууль
9. III дугаар сургууль
10. 15 дугаар сургууль
11. 17 дугаар сургууль
12. 7 дугаар сургууль
13. 20 дугаар сургууль
14. Нэгдүгээр сургуульд байрлана.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна гэж Erdenetnews.mn сайтад мэдээлэл гарчээ.
Л.Баяр