ЭМЯ-ны 17:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ард иргэдэд хандсан зар хэллээ.

Тэрбээр “Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлэх, зарласан харьяалалд байгаа хүмүүс ирж шинжилгээ өгөх хэрэгтэй байна.

Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хэсэг бүлэг хүн байгаа.

Тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу тодруулбал,

Аравдугаар эгнээний 29-32, 45-47
Арваннэгдүгээр эгнээний 39-40
Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
Арванзургаадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна.

Та эдгээр суудалд суугаад тоглолт үзсэн бол ард иргэдийн дунд халдвар тархахаас сэргийлэн ухамсартай байж шинжилгээ өгөөрэй.

Халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амны хаалтаа зүүх, гараа угаах, орчны ариун цэврийг сайтар сахих, хүн хоорондын зайг баримтлах гэдгийг хэлмээр байна” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн