2020-11-18 17:241min00

Өдрийн 11 цагийн мэдээлэлээс хойш Коронавирусийн батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдлээ

8855-1-1

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Үдээс өмнө 11.00 цагийн мэдээллээс хойш 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ.  Тодруулбал, ХӨСҮТ-ийн лаборатори 556 хүнд, Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори 348, Сэлэнгэ аймгийн лабораторид 59 хүнд тус бүр шинжилгээ хийжээ. Ийнхүү Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 473 болсон байна.

Үүнээс:

Сөрөг гарсан шинжилгээнүүд:

-ХӨСҮТ-ийн лабораторид 555 хүний шинжилгээ

-Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори 344 хүн шинжилгээ

-Сэлэнгэ аймагт 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Эерэг гарсан шинжилгээнүүд:

-ХӨСҮТ-ийн эмнэлгийн нэг ажилтны шинжилгээнд

-Дархан-Уул аймгийн дөрвөн хүний шинжилгээнд

-Сэлэнгэ аймгийн 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Ийнхүү Дархан-Уул аймгийн голомтын батлагдсан тохиолдол найм боллоо. Харин Сэлэнгэ аймгийн голомтын батлагдсан тохиолдол 23 боллоо.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй