Дотоодын үйлдвэрлэгчээ сонгосон таны худалдан авалт бүрийн ард улс орны эдийн засаг, ажлын байр байгааг санаж “Эрүүл мэндээ хамгаалж – Эх оронч худалдан авалт хийцгээе” хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газар уриаллаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 63,131 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч юм. Тэдгээрт нийт ажиллах хүчний 69,7 хувь нь буюу 800 мянга гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусний халдвар (Covid-19) дотоодод гарсан энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь ухаалаг сонголт юм.
Төр засгаас эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн бодлого шийдвэр гарган, дэмжлэг үзүүлэхэд анхаарахын зэрэгцээ бүх нийтээрээ дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрмэлзэл, хандлагаа нэмэгдүүлж, хамтын хүчин чармайлтаар энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулна хэмээн уриалгаа албан сайтдаа мэдээлжээ.