ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Үдээс өмнө 11.00 цагийн мэдээллээс хойш 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лаборатори 556 хүнд, Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори 348, Сэлэнгэ аймгийн лабораторид 59 хүнд тус бүр шинжилгээ хийжээ. Ийнхүү Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 473 болсон байна.
Үүнээс:
Сөрөг гарсан шинжилгээнүүд:
-ХӨСҮТ-ийн лабораторид 555 хүний шинжилгээ
-Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори 344 хүн шинжилгээ
-Сэлэнгэ аймагт 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Эерэг гарсан шинжилгээнүүд:
-ХӨСҮТ-ийн эмнэлгийн нэг ажилтны шинжилгээнд
-Дархан-Уул аймгийн дөрвөн хүний шинжилгээнд
-Сэлэнгэ аймгийн 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Ийнхүү Дархан-Уул аймгийн голомтын батлагдсан тохиолдол найм боллоо. Харин Сэлэнгэ аймгийн голомтын батлагдсан тохиолдол 23 боллоо.
Л.Баяр