Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 455 тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Үүнээс 30 нь дотоодын халдвар бөгөөд Говьсүмбэр аймагт -1 тохиолдол батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Төмөр зам дагуу тандалт хийж байгаа. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Онцгой комисс яг одоо шуурхай хуралдах байгаа ажээ.
Л.Баяр