Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
2020-11-18 12:30

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна.