2020-11-18 11:271min00

Коронавирусын халдвар Улаанбаатарт тав, Сэлэнгэд зургаа, Говьсүмбэрт нэг бүртгэгдлээ

8855-1-1

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Харин 1623 хүнд коронавирус илрээгүй.

Үүнд:

Сөрөг гарсан шинжилгээнүүд:

-Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ

-Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 хүн

– Дорнод аймагт тандалтаар хийсэн 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Эерэг гарсан шинжилгээнүүд:

– Улаанбаатарын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ

– Сэлэнгийн голомтод шинээр зургаан хүнээс коронавирус илэрлээ

– Говьсүмбэрт аймагт нэг тохиолдлоос коронавирус илэрлээ.

Ингээд Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдлыг үнэлж үзвэл  хүнд гурав, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна.

 

Л.Баяр