Монгол Улс дотооддоо “Ковид-19” коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоогоод байна.  Энэ үе иргэд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хууль хяналтын байгууллагын алба хаагчдын зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэх нь хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа чухал үйлдэл гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэддээ “Маскаа зүүж, Гараа ариутгаж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа ариутгал халваргүйжүүлэлтийн дүрмийг чанд баримтлан “хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байх”-ыг уриалж байна.

 

Иргэд олон нийтийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын алба хаагчдын хичээл зүтгэлийг хүндэтгэж, иргэд заавар зөвлөгөөг нь дагаж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үндсэн хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг сануулъя.

Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөрчил багагүй гарч байгаа юм байна. Тиймээс энэ төрлийн зөрчил үйлдэхгүй байхыг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтээс онцгойлон  анхааруулж байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн