Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Харин 1623 хүнд коронавирус илрээгүй.
Үүнд:
Сөрөг гарсан шинжилгээнүүд:
-Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ
-Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 хүн
– Дорнод аймагт тандалтаар хийсэн 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Эерэг гарсан шинжилгээнүүд:
– Улаанбаатарын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ
– Сэлэнгийн голомтод шинээр зургаан хүнээс коронавирус илэрлээ
– Говьсүмбэрт аймагт нэг тохиолдлоос коронавирус илэрлээ.
Ингээд Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо.
Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдлыг үнэлж үзвэл хүнд гурав, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна.
Л.Баяр