Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.9 хувиар өсөж, 2.6 тэрбум төгрөгт хүрлээ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөж, 2.601.2 тэрбум төгрөгт хүрээд байна.
Үүнийг 2019 оны жилийн эцсийн ДНБ-ийн дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж буйг СЗХ-ноос мэдээллээ. Түүнчлэн ТОП-20 индекс өмнө оны мөн үеийнхээс 1926 нэгжээр буурч 17532-д хүрээд байна.
Энэ оны III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63.5 хувиар буурсан дүнтэй байна. Нийт арилжааны:
- 1.4 хувийг Засгийн газрын үнэт цаас,
- 13.1 хувийг компанийн бонд,
- 85.4 хувийг хувьцаа тус тус эзэлж байна.
Түүнчлэн улирлын байдлаар ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн борлуулалт өмнө оны мөн үеэс 64 хувиар буурч, 4 төрлийн 472.2 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжжээ.