Хөгц нь дэлхийн хамгийн эртний амьд организмын нэг бөгөөд 200 сая жилийн өмнө үүсч цацраг идэвхт бодис, арктикийн мөс, гадаад орон зайд амьдрах тэсвэртэй болсон байдаг.
Хөгц бусдыг аварч, алж чаддаг хэмээдэг нь шинжлэх ухаанаар хэдийн батлагдсан томьёо юм.
Бид хөгцнөөс пеницеллин тариаг гаргаж авсан бол эртний булшны дотоодод байдаг хөгц эрүүл хүнийг шууд алж байсан тухай Тутонхамуны шарилыг ухагчдаас мэдэж авсан билээ.
Ашигтай хөгц
Японы эрдэмтэн Тошуки Нагукагигийн олж мэдсэнээр хөгц 2000 онд туршилт явуулж, “Physarum polycephalum” хэмээх ашигтай хөгцийг элсэн чихрээс гаргаж авсан.
Аюултай хөгц
Энэ хөгц хаа сайгүй биднийг дагалддаг, угаалгын өрөө, орон сууц, агааржуулалтын цооног, хамгийн хүсэшгүй нь бидний хүнсийг хадгалагч хөргөгчид амьдардаг. Хүмүүс нүдэндээ ил бус бүхнийг үл тоомсорлодог аж.
Мөөгөнцөр бүх материалыг идэж, бүрхэж бохирдуулан устгахаас гадна хүний биед нэвтрэн орж хортой элементийг ялгаруулах чадвар өндөр байдаг. Өсөлтийн явцад уушиг, гэдэс, арьс зэрэгт нөлөөлдөг хорт бодисыг өөрөөсөө үйлдвэрлэж байдаг. Тэдний спорууд нь амьсгалын замаар нэвтэрч, бидний дотор “суурьшиж”, бактери, вирусийн оршин тогтнох замыг нээж байршуулж өгдөг. Түүнийг харшил гэх бөгөөд харшлыг үүсгэгч нь бидэнтэй хамт хөгц хэлбэрээр амьдардаг хамгийн хор хөнөөлтэй үр дагавар юм. Хөгцийн мөөгөнцөр нь ДНХ-ийн бүтцийг устгаж, хорт хавдар үүсгэдэг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хөгц болон мөөгөнцрийн хор нь бие махбодоос бараг аригладаггүй аж.
Хамгийн аюултай тохиолдол нь сүүн бүтээгдэхүүн, загас, самар дээр “үүсч” байгаа (Aspergillus) аспергилийн шар хөгц юм. Энэ нь аюултай хөгцөөс афлатоксины хор ялгардаг бөгөөд биед байнга хуримтлагдаж, ойролцоогоор10 жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэх суурийг тавьдаг байна.
Хөргөгч болон талх хадгалдаг савыг долоон хоногт нэг удаа цэвэрлэж, нялх хүүхэдтэй айл угаалгын болон бие засах өрөөний булан тохойг сайтар цэвэрлэж байх ёстой юм.
Сайхан -уул /Цахим хуудас/
1 comment
za ih bayrlaa