Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөж, 2.601.2 тэрбум төгрөгт хүрээд байна.
Үүнийг 2019 оны жилийн эцсийн ДНБ-ийн дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж буйг СЗХ-ноос мэдээллээ. Түүнчлэн ТОП-20 индекс өмнө оны мөн үеийнхээс 1926 нэгжээр буурч 17532-д хүрээд байна.
Энэ оны III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63.5 хувиар буурсан дүнтэй байна. Нийт арилжааны:
- 1.4 хувийг Засгийн газрын үнэт цаас,
- 13.1 хувийг компанийн бонд,
- 85.4 хувийг хувьцаа тус тус эзэлж байна.
Түүнчлэн улирлын байдлаар ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн борлуулалт өмнө оны мөн үеэс 64 хувиар буурч, 4 төрлийн 472.2 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжжээ.