Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны 9:00 цагаас 17-ны өдрийн 9:00 цагийн байдлаар ирсэн дуудлагын тоон мэдээг хүснэгтээр хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 108 тусгай дугаарт нийт 400 дуудлага ирсэн байна.
Үүнд:
- Хүүхэд хамгааллын дуудлага 103
- Хяналтын дуудлага 54
- Хүүхдийн эрхийг зөрчлийн дуудлага 11
- Зөвлөгөө хүссэн дуудлага 24
- Мэдээлэл хүссэн дуудлага 142
- Зорилтот бус дуудлага 100
- Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлсэн 4 дуудлага бүртгэгдсэн байна.
Хүүхэд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчилгээ авч байгаа иргэдийн тоон мэдээ:
Түр хамгаалах байранд нийт 131 хүн байна.
Үүнд:
- Хүүхэд 118
- Насанд хүрэгч 13
Чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авсан 18 иргэн байна.
Хүүхдийн тусламжийн утас болох 108 дугаарт ирсэн дуудлага, түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Иймд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгаж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна.
Л.Баяр