Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1,762 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс гурван хүний сорьцод халдвар илэрлээ.
Эерэг гарсан шинжилгээнүүд:
- Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн.
- Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн ба тээврийн жолоочийн ахаас гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна.
Сөрөг гарсан шинжилгээнүүд:
- Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн
- Франкфуртээс ирсэн 85 хүн
- Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 56 хүн
- Голомтод ажиллаж байгаа 42 эмч ажилчин
- Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 25 жолооч
- Сэлэнгэ аймагт тусгаарласан 133 хүн
- Дорнод аймагт тусгаарласан 18 хүнд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, давтан шинжилгээ хийж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 434 болсноос 328 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 100 хүн эмчлүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгаа, ажиглалт хяналтад 170 хүн байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Л.Баяр