Цагдаагийн байгууллагын 102 дугаарт энэ сарын 16-нд нийт 739 гомдол, мэдээлэл иржээ.
Эдгээр мэдээллээс үзэхэд, гэмт хэргийн шинжтэй 25, зөрчлийн шинжтэй 312 дуудлага мэдээлэл ирсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 52 дуудлага ирүүлж, 93 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Түүнчлэн энэ өдөр тус дугаарт согтуугаар автомашин жолоодсон 10, хүний бие махбодид халдсан 10, танхайрсан зөрчил 56, бусдын эд зүйлийг хулгайлсан 9, хүний биед халдсан 22, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 47 зэрэг дуудлага мэдээлэл тус тус ирүүлсэн байна.