Засгийн газрын 178-р тогтоол гаргаж тав хоногийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад байна. Засгийн газар, УОК, НОК-ийн чиглэлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, дараах ажил үүргийг гүйцэтгэх, хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Үүнд:
1. Нийслэл дүүргүүдэд 24 цагаар шуурхай штаб ажиллаж байна. Уг бүрэлдэхүүнд 24 алба хаагч ажиллаж байгаа аж.
2. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээд 300 алба хаагч “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” Засгийн газрын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
3. Үйл ажиллагааг нь түг зогсоох болон хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийт 11 557 объектод хяналт тавьж ажиллаж байна.
4. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах гэх мэт нийт 6170 газарт ажиллах цагийн хуваарийн хязгаарлалт, халдвар хамгаалалтын дэглэм сахиж буй эсэхэд хяналт, шалгалт хийж байна.
5. Тусгаарлах байруудын халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд хяналт, шалгалт хийх ажилд нийт 10 алба хаагч ажиллаж байна.
6. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 26 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна.
7. Гүний хяналтын Гаалийн бүсэд хяналт шалгалт хийх, тир жолооч нарт тандалт судалгаа хийж, тусгаарлалтад шилжүүлэх ажилд 35 алба хаагч ажиллаж байна.
8. Ундны ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна .
9. Хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна .
10. Коронавирусийн халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд шалгалт хийж байна.
Бүх нийтийн бэлэн байдал зарласан, хатуу хөл хорио тогтоосон, халдвар, аюулгүй байдлын дэглэмийг нийтээрээ чанд мөрдөж байгаа энэ цаг үед НМХГ-ын нийт 897 улсын болон ахлах байцааг хяналт шалгалт хийх, бэлэн байдлыг хангахаар ажиллаж байгаа юм байна.
Н.БАТАА