Тээврийн жолоочийн хүү болон Франкфуртээс ирсэн иргэн хоёроос коронавирус илэрлээ

2020-11-13 17:231min0
554444-1
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 17:00 цагт мэдээлэл хийлээ. /2020.11.13/

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдэж голомтын цар хүрээ тэлж байна. Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

Эхний тохиолдлын хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь тээврийн жолоочийн хүү бөгөөд тус голомтоос долоон хүнээс коронавирус илрээд байна.

Өнгөрсөн 10 сарын 24-нд Франкфуртээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс мөн коронавирус илэрлээ. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 414 тохиолдол бүртгэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй