Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штаб коронавирусийн халдварын талаар 17:00 цагт мэдээлэл хийлээ. /2020.11.12/
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Бид Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтран өнгөрсөн хугацаанд нийт 106 удаагийн захиалгат нислэгээр 20582 иргэнээ гадны улсаас татан авсан. Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 6599 иргэнийг татан авсан нь ийт 27181 иргэнийг татан авчирч, тусгаарлах үйл ажиллагааг гүйцэтгэсэн.
Энэ сард дөрвөн удаагийн нислэгээр 602 иргэнээ татан авсан. Ингэхдээ иргэдийн эрүүл мэнд, бага насны хүүхэдтэй эсэх зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавьж ирсэн. Тэгвэл арваннэгдүгээр сард татан авалтад хамрагдсан иргэдийн 85 хувь нь бусад гэх ангиллын шалтгаантайгаар ирсэн хүмүүс юм.
Улаанбаатар хотод тусгаарлах 18 байранд 1416 иргэнийг одоогоор тусгаарлаж байна. Орон нутагт 206 иргэн тусгаарлалтад байна.