Интернэт сүлжээнд Английн Баруун Сассекс гүнлэгийн өндөр настны асрамжийн газарт амьдардаг Дэйв Сталлард, түүний эхнэр хоёрын хашааны наана, цаанаас харилцаж байгаа зураг тавигдаж, өрөвдөл, хайр төрүүлжээ.

Тус улсад цар тахлаас болсон хязгаарлалтын арга хэмжээний улмаас өндөр настнуудын асрамжийн газарт эргэлт авахаа больсон байна. Тиймээс Дэйв гадаа хашаандаа салхилах үедээ л эхнэрийнхээ барааг алсаас харах боломжтой болжээ.

Британид өндөр настнуудын асрамжийн газрын 411 мянган үйлчлүүлэгчийн олонход нь сэтгэл санаа, бие муудах шинж илэрсэн гэнэ. Мөн зөнөглөж нас барах эрсдэл ч өсчээ.

Орчуулсан Э.Март : korrespondent.net

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн