Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь Covid-19 илэрсэн билээ. Тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтал болох 48 хүний шинжилгээний хариу өнөөдөр гарч, нэг хүнээс Covid-19 илэрчээ.
Харин Жолооч Д-ын хоёрдогч хавьтал болох 171 хүний шинжилгээнд Covid-19 илрээгүй. Үүнд Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу явсан нийт таван хүний шинжилгээ хамрагдсан байна.
Ийнхүү ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол тав боллоо.
Л.Баяр