Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр хэлэхдээ, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар хяналтаа сайн хийж, ажиллаж байна. Мөн хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад хариуцлагатай ажиллах тухай шаардлага хүргүүлэх талаар тун удахгүй хуралдах гэж байна.
Цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргалаа. Мөн энэ цаг үед ажиллах шаардлагатай байгууллагын албан хаагчид үнэмлэх, биеийн байцаалтаа авч гарна уу” гэлээ.