Улсын онцгой комиссын шийдвэрээр Их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор МУИС-ийн захиргаа хуралдаж оюутны байранд амьдарч байгаа оюутнуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.
• Дотуур байрны орж, гарах хөдөлгөөнийг 19:00 цагаас хойш хязгаарлах;
• Онц шаардлагагүй бол байрнаас гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар гарах тохиолдолд гарсан, орсон цаг болон явсан маршрутаа байрны жижүүрт тэмдэглүүлэх;
• Дотуур байранд оршин суугч байрны ариун цэвэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн журмыг сахин амьдрах;
• Эрүүл мэнддээ анхаарч ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг, зовуур илэрсэн тохиолдолд МУИС-ийн эмчид хандах ба 119 дугаарт дуудлага өгөх;
• Гараа тогтмол савандаж угаах ариутгах;
• Ханиаж найтаах үедээ амны цаас, алчуур хэрэглэх;
• Амны хаалт тогтмол хэрэглэх;
• Өрөө тасалгаандаа тогтмол агаар сэлгэлт хийх.
Дээрх зөвлөмжийг ягштал баримтлан амьдрах ба дараагийн шатны шийдвэр гартал тайван амгалан байж зөвлөмжийг мөрдөж байхыг анхаарна уу.