ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 18 -ны өдөр хүртэл, Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 26-наас түр хугацаагаар хаах, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулах шийдвэр гаргалаа.
Алтанбулаг боомтыг хаах хугацаанд тус боомтод тусгай бүс байгуулж ОХУ-аас ирсэн ачааг тэндээс сэлгэж ачдаг байхаар бэлтгэлээ хангах юм. Мөн ОХУ-ын талтай хамтран төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, аль болох өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж байгаа юм.
Л.Баяр