Халдвартай иргэнтэй уулзсан “1-р хавьталд” тооцогдож байгаа 16 хүнийг тогтоожээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс 21 хоног тусгаарлагдаад гарснаас хойш дөрвөн хоногийн дараа ковид 19-ын халдвар илэрсэн учраас УОК шуурхай хуралдаж, гурван хоногийн хөл хорио тогтоогоод байна.
Халдвар илэрсэн хүмүүсийн маршрут тодорхой болоод байна. Мөн халдвартай иргэнтэй уулзсан “1-р хавьталд” тооцогдож байгаа 16 хүнийг тогтоогоод байгаа бөгөөд бусад хавьтлыг тогтоохоор судалгаа үргэлжилж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.