Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 767 иргэнд олгоод байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.
Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш, 11 дүгээр сарын тавныг хүртэлх хугацаанд Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.
Л.Баяр