Хичээлийн үеэр амны хаалт зүүгээгүй багшид нэг жилийн ял оноолоо

2020-11-05 17:091min0
image_2020-10-28_091030

Грект хичээлийн үеэрээ амны хаалт зүүгээгүй дунд сургуулийн багшид 12 сарын хорих ял оноолоо. Ялыг гурван жилийн дараа эдлүүлнэ гэж Mega сувгаар мэдээллээ.

Түргэвчилсэн байдлаар явагдсан шүүх хуралдаанаар шүүгчдийн олонх нь сурган хүмүүжүүлэгчийг буруутай гэсэн боловч түүнийг өмнө нь хууль зөрчиж байгаагүйг нь тооцоод хөнгөвчилсөн нөхцөл байдлаар ял оноохыг санал нэгтэйгээр дэмжжээ.

Аттик хотын Имитос дүүргийн Мэргэжлийн сургалтын сургуулийн хэлний багш ангидаа амны хаалтгүй явж, сурагчид нь хашхирч, шаардлага тавьж буй бичлэг интернэтэд гарснаар аравдугаар сарын 23-нд саатуулсан юм.

Энэ багш захирал болон сурагчдадаа хавангаасаа болоод амны хаалт үе үе зүүхгүй байгаа, коронавирусээс хамгаалах өөр арга хэмжээ авч байгаа гэж учирлажээ. Гэвч Грекийн Засгийн газраас хоёрдугаар сарын 25-нд гаргасан “Коронавирусээс сэргийлэх, тархалтыг нь хязгаарлах онцгой арга хэмжээ” шийдвэрийн дагуу журам зөрчсөн хүнд торгулиас гадна 2 жил хүртэл хорино гэсэн эрүүгийн шийтгэл ногдуулах заалтын дагуу түүнийг баривчилсан байна.

Worldometer-ийн тооцооллоор Грект арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар COVID-19-ийн 46 892 тохиолдол бүртгэгдэж, 673 хүн нас барсан бол 9989 нь эдгэрчээ.

www.racefans.net

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй