Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа.

Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барих юм байна. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сайд Л.Халтар танилцуулав. Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж сайд Л.Халтар үзэж байна. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл  болгов.

Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа.  Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн