Засгийн газрын 62 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын А/244 дүгээр тушаалаар нийслэлийн СХД-ийн гэр хороолол бүхий 35 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 11-р сарын 04-ний өдөр үзлэг шалгалт явуулахад СХД-ийн 35 дугаар хорооны 2-р хэсэгт түр оршин суух, хаяг тодорхой бус иргэн Н-ийн гэрт 2 өдөр дараалан очиход 4 настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, 2 хоног хоол идээгүй өлссөн байдалтай байсан.
Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар