Орон сууцны ипотекийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд олгож эхлэх зохицуулалттайгаар хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоног буюу аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 520 иргэн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагдаад байна.
Түүнчлэн нийт 520 иргэнд 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр олгосон байна. Үүнээс хөдөө орон нутгийн 145 зээлийн хүсэлтэд 7.8 тэрбум төгрөгийн зээл олгосон аж.